Thursday, November 1, 2012

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид

Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотын хөгжил, цэцэглэлтийн түүх нь иргэд олон түмний оролцоо, бүтээлч санаачлага, идэвх зүтгэлтэй шууд холбоотой.
Нийслэлийн иргэдийг төр нийгмийг удирдах хэрэгт оролдцуулдаг гол хэлбэр, нийслэлийн удирдлагын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг нь Хурал юм.
Монгол оронд ардын хувьсгал ялсан цагаас хойш нийслэлийн Хурал нь 18 насанд хүрсэн нийт иргэдээс шууд сонгогддог төлөөллийнбайгууллага байсаар иржээ.
Анх 1924 онд “Цаг зуурын хурал” нэртэй байгуулагдан 45 төлөөлөгч сонгогджээ. Дараа нь “Хотын хурал”, 1948 оноос “Улаанбаатар хотын хөдөлмөрчин төлөөлөгчдийн хурал”, 1962 оноос “ Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурал”, 1989 оноос “Улаанбаатар Хотын Ардын Хурал”, 1992 оноос “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” нэртэйгээр хөгжиж ирсэн юм.
Нийслэл Улаанбаатар хотын Хурал нь 1989 оноос гүйцэтгэх засаглалаасаа тусгаарлан бие дааж дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчидтэй болжээ.
Одоо Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь 45 төлөөлөгч, 11 Тэргүүлэгчтэй, орон тооны дарга, нарийн бичгийн дарга, ажлын албатайгаар ажиллаж байна.  
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тэргүүлэгчдээс сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэлээс
Нийслэл хотын нийгэм, эдийн засаг, хот байгуулалтын хөгжлийн ойрын жилүүдийн бодлогыг тодорхойлон, түүнийг хэрэгжүүлэхэд иргэд, хамт олны бүтээлч санаачлага, идэвхтэй оролцоонд тулгуурлан ажиллах зарчмыг баримталж, хүний хөгжлийг бүх талаар хангах боломж нөхцлийг бий болгох, нийслэлд нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлэх, нийслэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгож, бие даан ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд   Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны үндсэн зорилт оршино.

Т. Бат-Эрдэнэ

Төлөөлөгч












































1 comment:

  1. Giving gamers choices model spanking new|for brand new} 1xbet gaming experiences will improve player retention by ensuring there’s always something new for them to bet on. Once your operation is up and running, make sure to remain updated with new releases have the ability to} keep your platform fresh. You also needs to|must also} consider what advertising strategies you’re ready and keen to use.

    ReplyDelete